• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-07-01 14:01:36

2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 25 хувьцаат компанийн 87,704,663 төгрөгийн үнийн дүн бүхий 243,130 ширхэг хувьцаа арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Баянгол зочид буудал" ХК (BNG +9.93%), "Улсын их дэлгүүр" ХК (UID +7.26%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN +4.56%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -5.14%), "Жуулчин говь" ХК (JGV -4.92%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL -1.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,116 ширхэг нэгж эрхийг 6,051,088 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 11,494 ширхгийг 1,149,170,120 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 1.16 хувиар өсөж, 33175.48 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,844,965,458,764 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ