• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 06-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-07-06 13:33:10

2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр энгийн арилжаагаар 30 хувьцаат компанийн  150,353,483 төгрөгийн үнийн дүн бүхий 325,814 ширхэг хувьцаа арилжигдсанаас хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Ард Даатгал " ХК (AIC +2.97%), "Эрдэнэ Ресурс Девелопмент" ХК (ERDN +1.64%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND +1.48%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Би Ди Сек" ХК (BDS -9.09%), "Махимпекс" ХК (MMX -6.68%) болон "Таван Толгой" ХК (TTL -4.59%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 40,855 ширхэг нэгж эрхийг 26,583,418 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 6 ширхгийг 600,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 ширхэг үнэт цаасыг 95,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

Мөн багцын арилжаагаар 3,000 ширхэг үнэт цаасыг 942,690,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс -1.45 хувиар буурч, 32836.01 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,830,980,058,025 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ