• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 08-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-07-08 14:00:15

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн  498,561,559 төгрөгийн үнийн дүн бүхий 350,701 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Хөвсгөл Усан Зам" ХК (HUZ +14.99%), "Хүрд" ХК (HRD +14.94%) болон "Би Ди Сек" ХК (BDS +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -6.67%), "Монгол Базальт" ХК (MBW -6.25%) болон "Э-транс ложистикс" ХК (ETR -4.17%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 66,955 ширхэг нэгж эрхийг 37,756,674 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 68 ширхэг үнэт цаасыг 6,664,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 1.63 хувиар өсөж, 33422.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,859,621,958,694 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дар знэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ