• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

7-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-07-21 14:13:43

2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр энгийн арилжаагаар 33 хувьцаат компанийн  194,187,743 төгрөгийн үнийн дүн бүхий 1,091,107 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол хувьцаат компанийн ханш тогтвортой байсан байна. Үүнээс  "Улсын их дэлгүүр" ХК (UID +11.80%), "Тандэм инвэст ББСБ" ХК (VIK +11.76%) болон "Ремикон" ХК (RMC +7.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мерекс" ХК (MRX -15.00%), "Глобал монголиа холдингс" ХК (HML -14.78%) болон "Крипто Үндэстэн" ХК (BUN -10.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 27,502 ширхэг нэгж эрхийг 10,679,080 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 39 ширхэг үнэт цаасыг 9,524,860.6 төгрөгөөр тус тус арилжааллаа.  

ТOP-20 индекс 2.24 хувиар өсөж, 34011.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,943,189,250,860 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ