• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49473.98

( 150.95 0.31% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49473.98 150.95
MSE A Индекс 18044.52 44.44
MSE B Индекс 14469 66.54

Мэдээ мэдээлэл

"СМАРТ ДИЙЛ" ХК "АРБАЯНХАНГАЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЕР САНАЛ ЗАРЛАЛАА

2025-07-09 18:01:53

Тус компани СЗХ-ны 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах үйл ажиллагааны журам"-ын 2.1-т тус тус заасны дагуу "Арбаянхангай" ХК-ийн хувьцааг худалдан авах дараах саналыг сайн дурын үндсэн дээр гаргаж байна.

07-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-09 17:14:28

Энэ өдөр нийт 44,576,448,578 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРАЦИ ӨМНӨД УЛААН ТАЛБАЙД ГҮЙЦЭТГЭСЭН ӨРӨМДЛӨГИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА

2022-07-27 17:30:11

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (ERDN) ХК нь Монгол Улсын баруун өмнөд бүсэд байрлах Баян Хөндий алтны төслөөс 300 метрт орших Зүүн Өмнөд Улаан талбайд 2022 оны 2-р улиралд гүйцэтгэсэн өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнг танилцууллаа. Өрөмдлөгийн хөтөлбөрийн үр дүнд  алтны өндөр агууламж бүхий тэжээгч структурыг огтолсон байна.

Тодруулбал, UDH-53 цооногт боломжит тэжээгч бүсийн өндөр агуулга бүхий хүдэржилт илэрсэн бөгөөд 24.9 г/т алтны агуулга бүхий 2 метр багтаасан 3.47 г/т алтны агуулга бүхий 27 метрийн интервал огтолжээ. Мөн тус цооногоос зүүн өмнөд зүгт 60 метрт орших UDH-52 цооногт зузаан хүдэржилтийн бүс болох 0.8 г/т алтны агуулга бүхий 189 метрийн интервал огтолсон байна. 

Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ