• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

"МОН БИЙФ" ХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛЛЭЭ

2022-08-19 10:10:35

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/3178 тоот албан бичгийн дагуу "Мон Бийф" ХК-ийн олон нийтэд санал болгон гаргасан хувьцааны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүллээ.

Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/59 тоот тушаалаар бүртгэгдсэн “Мон Бийф” компанийн шинээр гаргасан энэхүү энгийн хувьцааг MBF үсгэн кодтойгоор хоёрдогч зах зээлд арилжаалж байна.  

“Мон Бийф” ХК-ийн тухайд, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрүүдэд нийт хувьцааныхаа 30 хувь буюу  64,285,700 ширхэг хувьцааг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 45 төгрөгөөр олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлд арилжаалсан бөгөөд олон нийтээс хувьцаа худалдан авахаар өгсөн захиалгын хэмжээ нийлүүлэлтээс 2.2 дахин давж, 6.6 тэрбум төгрөгийн захиалгын хүсэлтийг Монголын хөрөнгийн биржийн IPO системд хүлээн авснаар анхдагч зах зээлийн арилжаа хаагдсан юм.  

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ