• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

8-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2022-08-23 13:21:28

2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 29 хувьцаат компанийн 188,508,758 төгрөгийн үнийн дүн бүхий 1,246,943 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" ХК (MBG +9.09%), "Крипто Үндэстэн" ХК (BUN +1.64%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +1.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" ХК (BUK -12.85%), "Өндөрхаан" ХК (ONH -8.32%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND -7.91%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,118 ширхэг нэгж эрхийг 11,604,408 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 56 ширхгийг 5,600,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 1.16 хувиар буурч, 35368.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,041,123,718,415 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.   

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ