• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

АЖЛЫН БАЙРНЫ ЗАРЛАЛ

2022-08-23 15:24:09

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компанийн Харуул, хамгаалалтын ажилтны ажлын байранд урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан чиг үүргийн дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • ​​​​​​​Цэргийн алба хаасан, тусгай дундаас дээш боловсролтой
  • Хувийн болон цагийн зохион байгуулалт сайтай

  • Аж ахуйч, хариуцлагатай

  • Үнэнч шударга, харилцааны соёлтой

  • Тогтвор суурьшилтай ажиллах

  • Муу зуршилгүй бол давуу тал болно.

Нэмэлт мэдээлэл​​​​​​​:

  • Гэрээт харуул хамгаалалтын сургалтад хамрагдсан бол давуу талд тооцогдоно.

Бүрдүүлэх баримт бичиг:

  • Төрийн албан хаагчийн анкет /Зурагтай/

  • Боловсролын гэрчилгээний хуулбар, хавсралтын хамт

Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монголын хөрөнгийн биржийн байранд өөрийн биеэр Захиргааны албаны хүний нөөцийн мэргэжилтэнд авчирч өгөх болон davaajav.e@mse.mn хаягаар ирүүлнэ үү.

Өргөдлийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 12:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шатны шалгаруулалтад тэнцсэн өргөдөл гаргагчтай холбоо барина. Бичиг баримтыг буцаан олгохгүй.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатарын талбай 3, Монголын хөрөнгийн бирж

Утас: 976-11-323715 /2112/

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ