• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49025.79

( -464.53 -0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49025.79 -464.53
MSE A Индекс 18992.91 -145.03
MSE B Индекс 14952.13 69.81

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГУУД ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2023-12-01 15:17:38

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан. Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдлагууд өнөөдөр /2023-12-01/  тус хууль, түүнийг дагалдах хуулиудад орсон хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын үйл ажиллагаатай холбогдох онцлох заалтуудын талаар мэдээлэл хийлээ.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэхдээ: Сүүлийн 5 жилийн хугацаанд хамгийн өндөр буюу 337.8 %-ийн өсөлтийг үзүүлсэн салбар Монголын хөрөнгийн зах зээл юм. Үүнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас гаргаж байгаа бодлогын шийдвэрүүд чухал нөлөө үзүүлж байна. 

Мөн өмнөх жилүүдэд “Зээлийн хүүг бууруулах стратегийн хүрээнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах агуулгыг холбогдох хуульд тусгасан. Урьд өмнө нь зөвхөн банкны салбарт чиглэсэн бодлогын шийдвэрүүд гардаг байсан бол энэ удаа банкнаас бусад санхүүгиийн салбарт хамаарах заалт тусгаж өгсөн нь онцлогтой болсон" гээд “СЗХ-ноос дэд бүтцийн байгууллагын үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны шимтгэлийг 2023 онд тодорхой хувиар бууруулсан. Энэ хүрээнд салбарын арилжааны идэвх, хөрөнгө оруулагчдын оролцоогоор онцгой нэмэгдсэн.

ААНОАТХ-д нийтэд санал болгон гаргаж буй нээлттэй харилцаат үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гарсантай холбоотой гарсан зардлыг 20%-иар нэмэгдүүлж албан татварт ногдох орлогоос хасч тооцохоор болсон. Хөрөнгө оруулалтын сангийн орлогын татвараас чөлөөлөх энэ үйл ажиллагаа амжилттай хэрэгжсэнийг мэдээллээ.

Тэгвэл шинээр батлагдсан холбогдох хуульд Нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50%-иар бууруулах зохицуулалт 2024 оноос мөрдөгдөж эхлэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч иргэн, хуулийн этгээдийн ногдол ашгийн орлого болон бондын хүүгийн орлогоос олж байгаа татвар өмнө нь 10% байсныг хойшид 5%-иар авах болж 50% буурсан” гэдгийг онцоллоо.

Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Алтай мэдээлэхдээ:

       Өнгөрөгч баасан гарагт /2023 оны 11 сарын 24/ Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хууль болон түүнийг дагалдах хууль тогтоомжуудад тодорхой өөрчлөлт орсонтой холбогдуулан

        -Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль,

      -Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, зэрэг хөрөнгийн зах зээлийн оролцогч талуудын эрх ашигт ээлтэй нэмэлт, өөрчлөлтүүд орлоо.

УИХ, Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлсэн, гадаадын хөрөнгө оруулагчдын дотоодын зах зээл рүү татах, урьд өмнө дотоодын хөрөнгийн зах зээлд дотоод болон гадаадын иргэд ААН-үүдийн татварын хэмжээ өөр байсныг нэг хэмжээнд аваачсан зэрэг хөрөнгийн зах зээлийн өсөлтийг урт хугацаад тогтвортой дэмжих ийм томоохон шийдвэр гарсныг дуулгахад таатай байна” хэмээн онцолсон. Үргэлжлүүлэн:

Монгол Улсын Хөрөнгийн биржийн хувьд зах зээлийн үнэлгээ 2023 оны 06 дугаар сард түүхэндээ анх удаа 10 их наяд төгрөгийг давсан. Энэ нь 2021 оны жилийн эцэстэй харьцуулахад 4.1 их наяд төгрөг буюу 69 хувь, 2022 оны жилийн эцэстэй харьцуулахад 3.2 их наяд төгрөг буюу 46 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм. Цаашид хөрөнгийн зах зээлийн өсөлтийг дэмжих, тогтвортой хадгалахад үнэт цаас борлуулсны орлогод ногдуулах татварын тогтолцоог боловсронгуй болгох зайлшгүй шаардлагатай байсан.

Тухайлбал гадаадын хөрөнгө оруулагчийн дотоодын хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн адилаар тухайн хувьцаа, үнэт цаасыг худалдан авахад гарсан холбогдох зардлыг хасаж тооцохоор хуулийн төсөлд тусгасан.

Мөн Монгол Улсад байрладаг албан татвар төлөгч, Засгийн газар, аймаг, нийслэлийн дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалсан өрийн хэрэгсэл /бонд/, хувьцаа борлуулсны орлогод ногдох орлогын албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөхөөр нэмэлт өөрчлөлтийг баталлаа. Ингэхдээ хувьцаа, үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн болон кастодианы үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж нь ногдуулж, суутган төсөвт төлж, тайлагнахаар тусгаад байна.

Ийнхүү холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт орсноор хөрөнгийн зах зээлийн таатай орчныг бүрдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлэх онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. 

Энэ ташрамд 2023 оны 7 дугаар сарын 1-нээс Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойшхи тойм мэдээллийг дуулгая. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг МХБ нээлттэй, ил тод, шударга зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтох боломж бүрдсэн. Улс орны эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэхэд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэж буй үүрэг чамлахааргүй байна.

7 дугаар сарын 1-нээс хойш 5.6 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 12 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалагдсан. Тодруулбал 5,4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 11.5 сая тонн нүүрс арилжин худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс нийт 396.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого оллоо.

Мөн 2023 оны 09 сарын 15-наас Төмрийн хүдэр, төмрийн баяжмалын арилжааг эхлүүлж нийт 160.9 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 552 мянган тонн бүтээгдэхүүнийг арилжиж, худалдагч компаниуд ханшийн зөрүүнээс 11 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олоод байна.

Өнгөрсөн хугацаанд нийтдээ уул уурхайн бүтээгдэхүүний 280 гаруй арилжаа явагдаж тус арилжаанаас нийт худалдагч компаниуд ойролцоогоор 407 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг олсныг дуулгахад таатай байна” хэмээн хэлсэн юм.

Өнөөдрийн хуралд МҮЦАЭХ-ны УЗ-ийн дарга Ц.Наран-Учрал болон, МҮЦАЭХ-ны гишүүн байгууллагуудын төлөөлөл Ард санхүүгийн нэгдэл ХК-ийг Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Х.Ганхуяг нар оролцож хуулийн өөрчлөлтийн ач холбогдолын талаарх байр сууриа илэрхийллээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ