“Мандал даатгал” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 25/007 тоот тогтоолоор нийт 31,215,080 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан.
Улмаар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.
Тус компани нь хувьцааны арилжаанд зах зээлийн хямд захиалгыг биелүүлэх замаар сүүлийн нэг жилийн дундаж ханш орчимд худалдан авахыг зорьж, үр дүнд нь эргэлтэд байгаа энгийн хувьцааны тоо буурч, нэгж хувьцаанд ногдох ашиг өссөнөөр хувьцааны ханшийн тогтвортой байдлыг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзсэн байна.
“Мандал даатгал” ХК-иас ирүүсэн албан тоотыг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ