2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 244,359,225 төгрөгийн үнийн дүн бүхий 1,093,900 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Крипто Үндэстэн ХК (CNF +14.81%), Сэндли ББСБ ХК (SEND +13.31%), Мандал Даатгал ХК (MNDL +11.41%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Булигаар ХК (MBG -9.09%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR -5.52%), Би ди сек ХК (BDS -5.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 65,041 ширхэг нэгж эрх 22,132,391 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 32,000 ширхэг үнэт цаас 3,198,080,000 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 92 ширхэг үнэт цаас 9,200,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 5 багц, 32,000 тонн, баяжуулсан кокжсих чанаргүй нүүрс 1,446,400 ам.доллар буюу 5,178,864,128 төгрөгөөр,
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн fe-52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 409,200 ам.доллар буюу 1,465,148,784 төгрөгөөр тус тус арилжигдсан.
Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.94% хувиар өсч, 48,859.56 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,015,348,833,844 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ