• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

06-Р САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-26 16:29:47

Энэ өдөр нийт 42,416,454610 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙГ "МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛЭЭС ХАСЛАА

2025-06-26 10:10:44

Ийнхүү "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гишүүн үнэт цаасны компанийн тоо 51 боллоо.

Мэдээ мэдээлэл

12-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-12-01 16:04:15

2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 144,374,547 төгрөгийн үнийн дүн бүхий 477,695 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл ХК (HVL +14.99%), Тандэм инвэст ББСБ ХК (VIK +4.68%), ЛэндМН ББСБ ХК (LEND +3.96%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Мик холдинг ХК (MIK -15.00%), Монгол нэхмэл ХК (MNH -14.84%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 728 ширхэг нэгж эрх 468,563 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 517 ширхэг бонд 51,700,000 төгрөгөөр

  • Багцын арилжаанд 130,599 ширхэг үнэт цаас 845,994,355 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 18,944,000 юань буюу 9,118,694,400 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 295,350 ам.доллар буюу 1,013,871,573 төгрөгөөр,

  • "Хангад Эксплорэйшн" ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан сул коксжих нүүрс 14,976,000 юань буюу 7,208,697,600  төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.  

Энэ өдөр нийт 18,383,801,038 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.88% хувиар буурч, 36,728.9 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,146,818,110,598 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ