• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

“АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН СИМПЛ 3 БОНДЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2024-06-12 12:10:51

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 45 тоот тогтоол болон “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн А/41 тоот тушаалаар АШИД КАПИТАЛ ББСБ” ХХК-ИЙН нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн захиалгыг 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрүүдэд хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Анхдагч зах зээлийн арилжаагаар арилжааны системд нийт 20,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 200,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 210 хөрөнгө оруулагчийн 210 ширхэг захиалга бүртгэгдэж, арилжааны захиалга 100 хувь хүрсэн тул анхдагч зах зээлийн арилжааг хаалаа.

Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү. 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ