• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-06-12 15:15:54

2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 238,467,881 төгрөгийн үнийн дүн бүхий 658,384 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 14 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар хивс ХК (UBH +15.00%), Багануур ХК (BAN +14.92%), Гутал ХК (GTL +10.35%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Талх чихэр ХК (TCK -11.27%), Ремикон ХК (RMC -7.24%), Сэндли ББСБ ХК (SEND -4.81%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 9,588 ширхэг нэгж эрх 3,408,166 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 170 ширхэг бонд 16,989,800 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 231,000 ам.доллар буюу  781,020,240  төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 4 багц 25,600 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс  13,312,000 юань буюу 6,204,456,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 7,244,343,047 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.3% хувиар буурч, 42,609.45 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,045,611,871,442 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  •  Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ