• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49300.93

( 52.56 0.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49300.93 52.56
MSE A Индекс 17873.77 -84.9
MSE B Индекс 14266.5 -77.17

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР ЯВАГДАНА

2025-06-05 11:17:29

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.

06-Р САРЫН 04-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-04 15:43:49

Энэ өдөр нийт 6,278,469,959 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

06-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-03 15:20:12

Энэ өдөр нийт 2,361,162,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

06-Р САРЫН 03-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-03 15:20:12

2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 333,546,768 төгрөгийн үнийн дүн бүхий 817,517 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 13 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Барилга корпораци ХК (BRC +15.00%), Авто импекс ХК (AOI +14.98%), Инвескор ББСБ ХК (INV +5.97%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Бэрх Уул ХК (BEU -15.00%), Монгол Базальт ХК (MBW -10.40%), Улсын их дэлгүүр ХК (UID -8.43%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн 21,758 ширхэг нэгж эрх 1,856,692 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 472 ширхэг үнэт цаас 23,600,000 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 541,680 ширхэг үнэт цаас 563,347,200 төгрөгөөр тус тус арилжигдлаа.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 402,600 ам.доллар буюу 1,438,811,880 төгрөгөөр арилжигдсан. 

Энэ өдөр нийт 2,361,162,540 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ТOП-20 индекс 0.27% хувиар өсч, 49,248.78 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,282,704,796,450 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ