2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 334,885,838 төгрөгийн үнийн дүн бүхий 917,633 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 22 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Ариг гал ХК (EER +7.14%), Сор ХК (SOR +6.74%), Таван толгой ХК (TTL +6.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улсын их дэлгүүр ХК (UID -7.14%), Бодь Даатгал ХК (BODI -6.74%), Эм Жи Эл Акуа ХК (MGLA -6.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 7,523 ширхэг нэгж эрх 806,343 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 25,000 ширхэг үнэт цаас 1,249,750,000 төгрөгөөр8
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,504 ширхэг үнэт цаас 650,400,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Эрдэнэс Критикал Минералс" ТӨҮГ (“Монголросцветмет” ТӨҮГ)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 399,300 ам.доллар буюу 1,428,631,512 төгрөгөөр арилжигдсан.
Энэ өдөр нийт 3,664,473,693 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.05% хувиар буурч, 48,794.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 12,043,466,169,152 төгрөг боллоо.
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ