Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 258 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын Өрийн хэрэгсэл бүртгэх тухай 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/256 дугаар тушаалаар бүртгэгдсэн "Хаан банк" ХК-ийн “Жендэр бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрөөс 07 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Татан төвлөрүүлэх нийт үнийн дүн 100 хувь бүрдмэгц захиалгыг хаах нөхцөлтэйгөөр зохион байгуулна.
Бондын нэр: Жендэр бонд
Бондын тоо ширхэг: 300,000 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 30,000,000,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 16 хувь
Бондын хугацаа: 36 сар
Бондын хүү төлөгдөх давтамж: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
“Жендэр бонд"-ыг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаанд үндсэн андеррайтераар "Өлзий энд Ко ҮЦК" ХХК ажиллаж байгаа ба үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ