"Хаан банк" ХК-ийн нийтэд санал болгон гаргасан 36 сарын хугацаатай, жилийн 16.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,000,000,000 /гучин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 /гурван зуун мянга/ ширхэг "Жендэр бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.
Арилжааны системд нийт 30,000,000,000 /гучин тэрбум/ төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 /гурван зуун мянга/ ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ