• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ҮҮРГЭЭ ХУГАЦААНДАА БҮРЭН БИЕЛҮҮЛЭЭГҮЙ НЭР БҮХИЙ 27 ҮЦК БАЙНА

2015-04-20 08:45:43
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн “Гишүүнчлэлийн журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4 дэх заалтуудын дагуу Гишүүн үнэт цаасны компани нь гишүүнчлэлийн жилийн хөлс болон арилжааны системд нэвтрэх эрх ашигласны хөлсийг улирал бүрийн эхний 10 хоногт багтаан төлөх үүрэг хүлээсэн байдаг. Энэхүү үүргээ хугацаандаа биелүүлээгүй дараах нэр бүхий 27 үнэт цаасны компани байна.
 
Энэхүү ҮЦК-иудад “Хамтран ажиллах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтын дагуу төлбөрийн үүрэг /хөлс, төлбөр/-ээ бүрэн биелүүлээгүй нөхцөлд Иргэний хуулийн 232.6-д заасныг үндэслэн хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох ба 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн үнэт цаасны арилжаанд оролцох эрхийг хязгаарлахыг анхааруулж байна.
 
Үүргээ хугацаандаа бүрэн биелүүлээгүй нэр бүхий 27 ҮЦК-ийн нэрс:
 
1. АБЖЯ ХХК
2. Ай трейд ХХК
3. Аргай Бэст ХХК
4. Бага хээр ХХК
5. Батс ХХК
6. БиБиЭсЭс ХХК
7. Блэкстоун интернэйшнл ХХК
8. Булган Брокер ХХК
9. Глобал Ассет ХХК
10. Говийн ноён нуруу ХХК
11. ДиСиЭф ХХК
12. Догсон ХХК
13. Дэлгэрхангай Секюритиз ХХК
14. ЗэтЖиБи ХХК
15. Зюс Капитал ХХК
16. Лайфтайм Инвестмент ХХК
17. Монгол секюритиес ХК
18. Монет капитал ХХК
19. Новел инвестмент ХХК
20. Нэйшнл Секюритис ХХК
21. Превалент ХХК
22. Санар ХХК
23. Таван толгой хишиг ХХК
24. Финанс Линк Групп ХХК
25. Фронтиер ХХК
26. Хүннү Эмпайр ХХК
27. ЭфСиИкс ХХК