• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49107.51

( 112.72 0.23% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49107.51 112.72
MSE A Индекс 19128.97 84.07
MSE B Индекс 15159.54 177

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-27 16:15:23

Энэ өдөр нийт 11,677,324,766 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 11 ДҮГЭЭР САРЫН 28-НЫ ӨДРӨӨС ЭХЭЛНЭ

2024-11-27 11:07:30

“Тэнгэр даатгал” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 04-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯРЫН ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

Мэдээ мэдээлэл

ЗГҮЦ-НЫ НИЙТ ӨГӨӨЖИЙН ХЭМЖЭЭ 7.5 ТЭРБУМ ТӨГРӨГ БАЙНА

2015-04-23 14:51:02

2014 оны 11 дүгээр сараас Засгийн газрын үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр арилжигдаж эхэлснээс хойш тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нийт 25 удаа явагдаж, 2.04 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

Өнгөрсөн хугацаанд АНУ, Их Британи, БНСУ, Япон, Малайз зэрэг улсын болон дотоодын аж ахуйн нэгж, иргэд нийлсэн 221 хөрөнгө оруулагчид Засгийн газрын үнэт цаасанд 197.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд  7.5 тэрбум төгрөгийн өгөөжийг хүртэхээр байна.

Монголын хөрөнгийн биржээр арилжигдаж буй ЗГҮЦ-ны хүүгийн хувь хэмжээ нь тухайн долоо хоногт Монголбанкинд арилжигдсан ижил хугацаатай ЗГҮЦ-ны жигнэсэн дундаж хүү байдаг билээ. Өнгөрсөн хугацаанд  Монгол улсын засгийн газар 197.3 тэрбум төгрөгийн үнэт цаасыг жигнэсэн дундаж хүүгээр арилжсанаар хүүгийн зардлаас оролцоогоор 107.6 сая төгрөгийг хэмнэсэн байна. 

Өгөөжийн хэмжээ (Хувиар) 

(Хугацаа: Долоо хоногоор)


   Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ