• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51215.03

( -142.56 -0.28% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51215.03 -142.56
MSE A Индекс 20097.08 -59.09
MSE B Индекс 15060.96 56.91

Мэдээ мэдээлэл

03-Р САРЫН 14-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-14 17:36:17

Энэ өдөр нийт 361,583,399 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-03-14 17:12:10

Байгууллагын вакум цонх солих, засвар үйлчилгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

ҮНИЙН САНАЛ АВАХ ТУХАЙ

2025-03-14 17:09:33

Аж ахуйн нэгж, байгууллагын “Эрүүл мэндийн даатгал”-д хамруулах үйлчилгээ үзүүлдэг мэргэжлийн байгууллагууд үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Мэдээ мэдээлэл

“УЛААНБААТАР БҮК” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

2015-07-03 10:13:19

Санхүүгийн зохицуулах хорооны 288 тоот тогтоолтой холбогдуулан 2015.06.24-ний өдрөөр “Улаанбаатар БҮК” ХК-ий хувьцааг эзэмшиж байсан хувьцаа эзэмшигчид тус компаний нэмж гаргаж буй хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрх үүсээд байна. Энэхүү эрхийг дараах нөхцлөөр хэрэгжүүлэх болсныг мэдэгдэж байна:

1. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг хэрэгжүүлэх үнэ: 38,700

2. Тэргүүн ээлжинд худалдан авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдөр: 2015.06.24

3. Тэргүүн ээлжинд худалдан авах хувьцааны тоо: Хувьцаа эзэмшигч бүр өөрийн эзэмшиж буй хувьцааны 16,6%-тай тэнцэх тооны хувьцааг худалдан авах эрхтэй

4. Хувьцаа худалдан авах хүсэлтийг хүлээн авах сүүлийн хугацаа: “Гендекс” ҮЦК-иар, 2015.08.17 өдрийн 17:00 цаг хүртэл

Хаяг: СБД, 5-р хороо, 5-р хороолол, Монгол даатгал-1 байр, 401 тоот
И-мэйл: tgendex@yahoo.com
Утас: 313839; 99107717; 99103042

Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ