• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49902.47

( 99.58 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49902.47 99.58
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ, МОНГОЛЫН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН МЭРГЭЖЛИЙН ИНСТИТУТ ХАМТРАН АЖИЛЛАНА

2015-07-09 12:04:56
Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын ерөнхийлөгч Б.Дамба нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Уг арга хэмжээнд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ч.Түмэнбаяр, Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэ, Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институтын гүйцэтгэх захирал Б.Оюунгэрэл болон удирдах зөвлөлийн гишүүд, гишүүн байгууллагуудын төлөөлөл нар оролцлоо.
Энэхүү санамж бичгийн зорилго нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн нөөц үнэлгээний үндэсний  стандартыг МХБ-д бүртгэлтэй ХК-иудад нэвтрүүлэхэд оршино. МХБ энэхүү  стандартыг хэрэгжүүлсэнээр биржид бүртгэлтэй уул уурхайн  компаниудын нөөц нэгдсэн стандарттай,  ил тод болж хөрөнгө оруулагчдыг татах нөгөөтэйгүүр тухайн компаниуд гадны биржүүдэд хүлээн зөвшөөрөгдөж давхар бүртгэлээр хөрөнгө татан төвлөрүүлэх боломж нэмэгдэх болно.
 
Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ