• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49902.47

( 99.58 0.2% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49902.47 99.58
MSE A Индекс 18227.85 19.21
MSE B Индекс 14659.38 -84.87

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-13 15:13:42

Энэ өдөр нийт 1,202,060,368 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2025 ОНЫ 05 ДУГААР САРЫН 14-НИЙ ӨДӨР ЯВАГДАНА

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

Мэдээ мэдээлэл

“АЗИА ПАСИФИК ПРОПЕРТИС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2015-07-21 11:16:33
“Азиа пасифик пропертис” ХК-ийн хэлбэрийг өөрчлөн ХХК болгохоор 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар шийдвэрлэн Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд СЗХ нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 329 тоот тогтоолоор “Азиа пасифик пропертис” ХК-ийн хувьцааг үнэт цаасны бүртгэлээс хасахаар шийдвэрлэлээ.
 
Компанийн хувьцаа эзэмшигчдийн 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хурлаар ХХК болгон өөрчлөн байгуулах асуудлаар саналаа өгөөгүй болон эсрэг саналтай байсан хувьцаа эзэмшигч нарт өөрсдийн эзэмшлийн хувьцаагаа эргүүлэн худалдаж авахыг Компаниас шаарлдах эрх ийнхүү үүссэн болохыг үүгээр мэдэгдэж байна.

Компанийн ТУЗ-өөс тогтоосон нэгж хувьцааг эргүүлэн худалдаж авах үнэ нь сүүлийн арилжааны хаалтын ханш буюу 2,460 төгрөг. Шаардлагыг хүлээн авах эцсийн хугацаа 2015 оны 08 сарын 31-ний өдөр. Хувьцаа эзэмшигчдийн шаардах эрхийг хэрэгжүүлэх хугацаа дуусгавар болоход Компанийн хувьцааг зохих бүртгэлээс хасах болно.

Шаардлага гаргахын тулд та өөрийн харилцагч гишүүн үнэт цаасны компанидаа хандах эсхүл дараах хаягаар тус тус холбогдоно уу.

“Азиа пасифик пропертис” ХК
Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж16, Реженси Резиденс барилгын 2 давхарын 202 тоот
Утас: 7730-0660, 9499-3042 (“Азиа пасифик пропертис” ХК-ийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга Э.Булгантамир)

“Гендекс ҮЦК” ХХК
Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Монгол даатгал байрны 401 тоот
Утас: 11-313839, 9910-3042 ( “Гендекс ҮЦК” ХХК-ийн ажилтан Э.Төгөлдөр)