2015 оны 7 дугаар сарын 28-ний өдрийн үнэт цаасны арилжаагаар “II” ангилалд бүртгэлтэй 12 хувьцаат компанийн нийт 24,828 ширхэг хувьцаа, Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай, 14.271%-ийн хүүтэй, 100,000 ширхэг ЗГҮЦ 10.0 тэрбум төгрөгөөр арилжигдаж, мөн "Бинсэ" ХК нэмж гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаагаар 12,884 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 10,012,101,957.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр MSE ALL индекс 977.12 нэгж болж 0.12%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,336,535,410,067.00 төгрөг боллоо.
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ