• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49471.75

( 364.24 0.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49471.75 364.24
MSE A Индекс 19316.92 187.95
MSE B Индекс 15145.56 -13.98

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 28-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-28 17:39:07

Энэ өдөр нийт 7,767,336,868 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

2024-11-28 15:44:18

Маргааш (2024.11.29) Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

“ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-28 11:43:04

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ, Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга Т.Цэрэнбадрал, “Тэнгэр даатгал” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Баянмөнх, “Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батчимэг, “Мандал капитал маркетс ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал  А.Өлзийдэлгэр болон албаны бусад төлөөлөл оролцсон юм. 

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2015-08-10 09:11:05
Монголын хөрөнгийн бирж 2015 оны 8 дугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 10,081,118,481.00 төгрөгийн арилжаа хийсэн байна.
 
Хувьцааны арилжаа:
 
Нийт 35 компанийн 125,130 ширхэг хувьцааг 81,118,481.00 төгрөгөөр арилжсан.
 

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ҮНЭТ ЦААС

 №    Үнэт цаасны нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 BLC Бүтээлч үйлс ХК 33,821,100
2 TTL Таван толгой ХК 9,415,530
3 MNH Монгол нэхмэл ХК 7,382,810
4 HGN Хөх ган ХК 5,446,105
5 GOV Говь ХК 4,346,000
 

ХУВЬЦААНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ҮЦК-ИУД

 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1 MSDQ Масдак ҮЦК ХК 68,716,140
2 GAUL Гаүли ҮЦК ХК 26,976,420
3 BDSC БиДиСек ҮЦК ХК 21,215,935
4 BULG Булган брокер ҮЦК ХК 14,838,400
5 STIN Стандарт инвестмент ҮЦК ХК 8,100,820

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 100,000 ширхэг жижиглэнгийн үнэт цаасыг 10,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.
 

ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН ҮЦК-ИУД

 
 №    ҮЦК-ийн нэр  Үнийн дүн /төгрөгөөр/
1  MSEC Монсек ҮЦК ХК 5,142,900,000
2 TNGR Тэнгэр капитал ҮЦК ХК 4,468,400,000
3 BZIN Дэү Секьюритис Монгол ҮЦК ХХК 272,400,000
4 BDSC БиДиСек ҮЦК ХК 116,300,000
 
2015 оны 8 дугаар сарын 07-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,298,839,971,917.00 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.12% буурсан ба MSE ALL индекс 956.44 нэгж болж 2.01%-иар буурсан үзүүлэлттэй байна. 
   
  Маркетинг, Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ