Монголын хөрөнгийн биржийн 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 28 долоо хоногийн хугацаатай жилийн 14.054% хүүтэй 113,017 ширхэг буюу 11.3 тэрбум төгрөгийн богино хугацаат ЗГҮЦ худалдан авах захиалга ирснээс Сангийн яам 100,000 ширхэг буюу 10.0 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг хийлээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
№ | Үнэт цаасны компанийн нэр | Тоо ширхэг |
1 | Тэнгэр Капитал | 86,983 |
2 | Эм Ай Би Жи | 10,000 |
3 | Дэү Секьюритис Монгол | 2,388 |
4 | Стандарт инвестмент | 450 |
5 | Голомт секюритиз | 108 |
6 | Алтан хоромсог | 60 |
7 | БиДиСек | 11 |
Нийт | 100,000 |
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ