• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49802.89

( 243.05 0.49% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49802.89 243.05
MSE A Индекс 18208.64 15.48
MSE B Индекс 14744.25 88.84

Мэдээ мэдээлэл

05-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-12 16:45:06

Энэ өдөр нийт 2,817,990,628 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав. 

ЗГДҮЦ-ЫГ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД БҮРТГЭЛЭЭ

2025-05-12 09:37:58

Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу. 

05-Р САРЫН 09-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-05-09 15:48:54

Энэ өдөр нийт 5,796,753,559 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

ГОЛОМТ БАНК КАСТОДИАНЫ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2015-09-24 16:04:26

2014 оны 8 дугаар сарын 27-нд Санхүүгийн зохицуулах хорооноос Голомт банканд  Үнэт цаасны зах зээлд Кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд өнөөдрөөс Голомт банкны үйлчилгээгээ албан ёсоор эхлүүллээ.
Өнгөрсөн хугацаанд Монголын хөрөнгийн бирж, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, Голомт банктай хамтран Үнэт цаасны зах зээлийн шинэ зарчмыг тодорхойлох, техникийн орчныг бүрдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг хангах чиглэлээр олон ажил санаачлан гүйцэтгэснээс гадна дэлхийд санхүүгийн байгууллагын програм хангамжаар тэргүүлэгч "Nomura Research Institute"-тэй хамтран кастодиан банкны систем нэвтрүүллээ.
Кастодиан банк нь хөрөнгө оруулагчийн мөнгө, хувьцаа, бонд зэрэг үнэт цаасыг найдвартай хадгалах, үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн байгууллагатай тулгалт хийх, үнэт цаас хүлээн авах, шилжүүлэх, ногдол ашиг болон бусад орлогыг хүлээн авах, байршуулах, үнэт цаас худалдан авсан мөнгийг шилжүүлэх гэсэн үндсэн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
Тус банкны үйлчилгээг Монгол Улсад нэвтрүүлснээр хил дамнасан үнэт цаасны арилжаанд оролцох, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зэх зээлд нэвтрэх, дотоод руу чиглэсэн валютын урсгалыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил, тод байдал сайжрах ач холбогдолтой юм.

 Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ