• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49457.36

( -14.39 -0.03% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49457.36 -14.39
MSE A Индекс 19406 89.08
MSE B Индекс 14922.81 -222.75

Мэдээ мэдээлэл

“ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ШИНЭЧЛЭЛ БА ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ” СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2024-11-29 17:06:21

Нэгдсэн арга хэмжээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Зам, тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар зэрэг төрийн захиргааны байгууллагууд манлайлан оролцож, Аймаг, нийслэлийн өмчийн 20 гаруй газар, Төрийн өмчит 16 үйлдвэрийн газар, Төрийн өмчийн оролцоотой 7 компани, төрийн өмчит 37 компани, хувийн хэвшлийн 10 байгууллагын удирдлага, төлөөллийг хамруулсан өргөн хэмжээтэй үйл ажиллагаа болж өндөрлөлөө. 

11-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-29 16:23:42

Энэ өдөр нийт 935,985,694 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ТЭНГЭР ДААТГАЛ" ХХК-ИЙН ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОН ГАРГАЖ БУЙ ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2024-11-29 15:55:48

Арилжааны захиалга хүлээн авах цаг нь ажлын өдрүүдэд 16:00 цагаар хаагдаж байсныг 17:00 цаг хүртэл сунгах андеррайтерын хүсэлтийг зөвшөөрч, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цагт анхдагч зах зээлийн арилжааг хаах өөрчлөлт орууллаа. 

Мэдээ мэдээлэл

"МИК ХОЛДИНГ" ХХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИАР БҮРТГҮҮЛЛЭЭ

2015-12-21 08:32:57
Монголын Ипотекийн Корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани боллоо.
 
Монгол улсын хүн амыг орон сууцаар хангах, орон сууцны их бүтээн байгуулалтын ажлыг дэмжих, санхүүгийн зах зээлийн хэрэгслүүдийг ашиглан дотоод гадаадын зах зээлээс санхүүжилт татах замаар ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийг дэмжиж, орон сууцны санхүүжилтийн урт хугацаат тогтолцоог хөгжүүлэх зорилготойгоор Монголбанк болон 10 банк хамтран 2006 онд Монгол улсын үндэсний ипотекийн корпораци болох Монголын Ипотекийн Корпорацийг үүсгэн байгуулсан.
 
Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөрүүдийн хүрээнд тус корпораци нь банк, санхүүгийн байгууллагуудаас ипотекийн зээлийн бүтээгдэхүүнийг багцлан худалдан авч үнэт цаасжуулах, ипотекийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн хөрвөх чадварыг хангах, түүний эрсдэлийг бууруулахад анхааран ажиллаж, 2013 оны 12 дугаар сард анхны хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан төдийгүй санхүүгийн байгууллагуудаас 1.9 их наяд төгрөгийн зээлийн багцыг худалдан авч үнэт цаасжуулаад байна. Түүнчлэн сүүлийн 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа эрчимтэй өргөжүүлж, нэгдлийн үзүүлэлтээр өөрийн хөрөнгөө 9.3 дахин, нийт хөрөнгөө 101.4 дахин өсгөж, 2014 оны байдлаар өөрийн хөрөнгийн өгөөжөө 26 хувьд хүргэн амжилттай ажиллаж байна.
 
Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлэх, зах зээлд нээлттэй компани болох, ил тод байдал, компанийн сайн засаглалыг бэхжүүлэх, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Монголын Ипотекийн Корпорацийн нэгдэл нь өөрийн хувьцааны 15 хувийг олон нийтэд санал болгон худалдаалах гэж буйг дуулгахад таатай байна. 
 
Ингэснээр, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд нь энэхүү нэмэлт хувьцааг худалдан авч Монголын Ипотекийн Корпорацийн нэгдлийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болох боломжтой боллоо. 
 
Үнэт цаас гаргагчийн талаар болон хувьцаа эзэмшихтэй холбоотой танилцуулга уулзалтууд дараах хэлбэрээр явагдана.

-  2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14,00-с 16,00 цагийн хооронд “МИК Холдинг” ХХК-ийн байранд;
-  2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11.00-с 13.30 цагийн хооронд Туушин зочид буудлын Соёмбо танхимд;
-  2015  оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14.00-с 16.00 цагийн хооронд “МИК Холдинг” ХХК-ийн байранд болон Монголын хөрөнгийн биржэд.

Хөрөнгө оруулагчдын анхааралд

Хувьцааг худалдан авах замаар хөрөнгө оруулалт хийх нь хөрөнгө оруулагч таны хувьд ямагт эрсдэлтэй үйлдэл байдгийг онцгойлон анхаарч, үнэт цаасны танилцуулга, үнэт цаас гаргах ажиллагааг сайтар судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргахыг андеррайтерийн зүгээс зөвлөж байна.
 
 Үнэт цаас гаргагч: “МИК Холдинг” ХХК
 Хаяг: 14210 Энхтайваны өргөн чөлөө 19, 10-р давхар,  Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
 Утас: (976-11) 328267
 Э-шуудан: info@mik.mn
 Цахим хаяг: www.mik.mn

 Андеррайтер: “Ти Ди Би Капитал ҮЦК” ХХК 
 Хаяг: 14210 Энхтайваны өргөн чөлөө 19, Сүхбаатар  дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар, Монгол
 Утас: (976-11) 311914, (976) 70100261
 Э-шуудан: info@tdbcapital.mn
Цахим хаяг: www.tdbcapital.mn
 
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
 
Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ