• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

"ДАВААНБУЛАГ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

2017-12-18 16:46:51

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Даваанбулаг" ХК нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаараа хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргахаар шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийн эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 болон 54 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг үүгээр мэдэгдэж байна.

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн огноо: 2016 оны 4-р сарын 10-ний өдөр

Хувьцаагаа эргүүлэн худалдан авахыг шаардах эрх дуусах огноо: 2018 оны 1-р сарын 24-ний өдрийг хүртэл

Шаардах эрхийг хэрэгжүүлэх нэгж хувьцааны үнэ: 179 төгрөг 

Шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй бол "Даваанбулаг" ХК болон өөрийн харилцдаг брокерын компанид хан хандана уу.

Шаардах эрх хэрэгжүүлэгч "Даваанбулаг" ХК:   УБ, БГД, 4-р хороо 2-р хороолол, ТЗЭ-ийн "АСТРА" төвийн 2-р давхар холбогдох утас:99701050, 96811008

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ