• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

07-Р САРЫН 04-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-04 16:11:53

Энэ өдөр нийт 69,401,351,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2018-01-08 09:39:40

Монголын хөрөнгийн бирж 2018 оны 1 дүгээр сарын 2-ноос 1 дүгээр сарын 5-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 1,291,723,549 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 322.9 сая төгрөгийн гүйлгээ хийсэн байна.  

1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

Нийт 47 компанийн 650,028 ширхэг хувьцааг 378,510,159  төгрөгөөр  арилжаалагдсан байна.

Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

Симбол

Үнэт цаасны нэр

Ширхэг

Үнийн дүн

1

APU

АПУ

191,985

134,538,981

2

GOV

ГОВЬ

2,847

76,429,340

3

TTL

ТАВАН ТОЛГОЙ

6,406

57,521,680

4

JIV

ЖИНСТ-УВС

20,242

33,563,630

5

ITLS

АЙТҮҮЛС

148,752

26,894,320

Идэвхтэй хувьцааны арилжаа явуулсан үнэт цаасны компаниуд:

Симбол

Компанийн нэр

 Тоо ширхэг 

Үнийн дүн

1

BDSC

БиДиСек ХК

         358,412

187,897,571.08

2

GLMT

Голомт Капитал ХХК

         145,148

116,853,249.49

3

STIN

Стандарт инвестмент ХХК

         217,834

91,325,973.55

4

TDB

Ти Ди Би Капитал ХХК

         200,338

66,929,782.27

5

BUMB

Бумбат-Алтай ХХК

           60,459

52,752,921.95

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

2018 оны 1-р сарын 2-ны өдрөөс 1-р сарын 5-ны өдрүүдэд ЗГҮЦ анхдагч зах зээл дээр арилжаагүй. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн нийт 14 удаагийн хэлцлээр 9,386 ширхэг үнэт цаас 913,213,390 төгрөгөөр арилжаалагдлаа. 

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

 

Симбол

Компанийн нэр

Тоо ширхэг

Үнийн дүн

1

BZIN

Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК

      10,283

      993,413,360

2

GLMT

Голомт Капитал ХХК

       4,950

      481,057,500

3

GAUL

Гаүли ХХК

       1,729

      172,900,000

4

NOVL

Новел инвестмент ХХК

       1,598

      158,521,600

5

BDSC

БиДиСек ХК

          212

        20,534,320

Жич: Авсан зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

 

3. КОМПАНИЙН БОНДЫН ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА:

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй.

 

2018 оны 1 дүгээр сарын 5-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 2,440,206,744,491 болсон бол "MSE ALL" индекс 1,164.89 нэгж болж 1.62 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ