• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН “ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛИЙН ЖУРАМ”-Д ДАВХАР БҮРТГЭЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ ТУСГАЖ, СЗХ-ГООР БАТЛАМЖЛУУЛАХААР ХҮРГҮҮЛЛЭЭ.

2018-01-29 17:32:14

“Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга 2013 онд батлагдсанаар үнэт цаасны давхар бүртгэлийг нэвтрүүлэх хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулах нарийвчилсан журам батлагдаагүй байснаас гадаад улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэн үнэт цаасаа арилжих боломжгүй байсан билээ.

Иймд, үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх журам”-ыг СЗХ болон МХБ-ийн хамтарсан ажлын хэсгээс боловсруулж, СЗХ-ны 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 223 тоот тогтоолоор баталсан. Тус журамтай нийцүүлэн, үнэт цаасны давхар бүртгэлийн үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан, бүртгэлийн ажиллагааг олон улсын нийтлэг практиктай нийцүүлэн сайжруулсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг МХБ-ийн ТУЗ-ийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 тоот тогтоолоор батлан СЗХ-нд батламжлуулахаар хүргүүллээ.

 

МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгын онцлох өөрчлөлтүүдээс дурьдвал:

  • Үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах бүлэг нэмж, давхар бүртгүүлэх компаниудад тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр тусгасан.
  • Үнэт цаас гаргагчид тавигдах шалгуур, шаардлагыг шинэчлэн тогтоосон, уул уурхайн компаниудад тавигдах шалгуурыг нэмж оруулсан.
  • Бүртгэлийн хураамжийн тооцооллыг зах зээлийн нийт үнэлгээнээс тооцохоор өөрчлөлт оруулсан. Компанийн сайн засаглалыг дэмжих үүднээс нэгдүгээр ангиллын компаниудын үнэт цаас бүртгүүлэх бүртгэлийн хураамж болон жилийн хураамжид хөнгөлөлт үзүүлэх заалтуудыг нэмсэн.
  • Тогтвортой санхүүжилтийг дэмжих үүднээс тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн үйл ажиллагаатай компаниудын бүртгэлийн хураамжийг хөнгөлөх зохицуулалтуудыг шинээр нэмж тусгасан.

 

МХБ-ийн “Үнэт цаасны бүртгэлийн журам” нь үнэт цаас гаргагчид тавигдах шалгуур, шаардлагыг тогтоох, үнэт цаас гаргагчийн байнгын үүргийг тодорхойлох зэргээр чухал ач холбогдолтой тул гадаадын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын үнэт цаасыг давхар бүртгэхийн тулд уг журам зайлшгүй шинэчлэгдэн СЗХ-гоор батламжлагдсанаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх шаардлагатай билээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ