2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр I, II, III ангиллын 18 хувьцаат компанийн 24,526,599 төгрөгийн үнийн дүн бүхий 362,772 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Махимпекс" ХК (MMX +14.18%) болон "Мерекс" ХК (MRX +4.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Таван толгой" ХК (TTL -8.65%) болон "Стандарт агрикалчер групп" ХК (SOH -7.47%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 2.14 хувиар буурч 16153.12 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,387,353,044,829.53 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ