• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ИРҮҮЛСЭН МЭДЭЭЛЭЛ

2020-05-20 10:45:18

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн нь 2020 оны 3 сарын 31-нд дуусгавар болсон нэгдүгээр улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан, Баян Хѳндий Алтны Тѳслийн хѳгжүүлэлтийн мэдээллээс гадна COVID-19 вирусний нѳлѳѳллийн талаарх мэдээлэл ирүүлсэн байна. 

2020 оны I улиралд Алтан Нарын ашиглалтын тусгай зѳвшѳѳрлийг хүлээн авсан бөгөөд East Asia компаниар Байгаль Орчин, Нийгмийн Нѳлѳѳллийн Үнэлгээ хийлгэж цаашид нарийвчилсан үнэлгээг дуусгахад бэлэн болсон. Мөн Баян Хѳндийн эцсийн ТЭЗҮ болон анхны инженерчлэл загвар тѳслийн 3 хэмжээст загварчлалыг гаргасан байна.

Компани 2020 оны 1-р сарын сүүлээс эхлэн COVID-19 вирусний тархалтаас оролцогч талуудыг хамгаалах арга хэмжээний  хүрээнд  томилолтын  хязгаарлалт  хийж,  зайнаас  ажиллах  нѳхцөлийг  бүрдүүлж,  эрүүл  мэндийн дэмжлэгийг   Монголын   болон   олон   улсын   ажилтнууддаа   үзүүлснээр   бүх   оролцогч   талууд,   үндсэн   үйл ажиллагаагаа  вирусний  тархалтын  эрсдэлээс  хамгаалсаар  байна.  

Мэдээллийн дэлгэрэнгүйг Энд дарж үзнэ үү.

Инженерчлэл загвар тѳслийн видео танилцуулгатай Энд дарж  танилцаарай.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ