• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49383.24

( 30.94 0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49383.24 30.94
MSE A Индекс 17887.28 -0.95
MSE B Индекс 14655.14 -102.19

Мэдээ мэдээлэл

07-Р САРЫН 07-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-07-07 16:07:05

Энэ өдөр нийт 7,317,497,122 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"ХААН БАНК” ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-07-07 12:06:15

Арилжааны системд нийт 30,000,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 300,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 50 хөрөнгө оруулагчийн 50 захиалга бүртгэгдсэн байна.

"ХААН БАНК" ХК-ИЙН "ЖЕНДЭР БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААГ НЭЭХ ЦАН ЦОХИХ ЁСЛОЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-07-07 10:49:22

Ёслолын ажиллагаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, “Өлзий энд Ко ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон...

Мэдээ мэдээлэл

5-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2020-05-25 14:28:18

2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 21 хувьцаат компанийн 633,657,390  төгрөгийн үнийн дүн бүхий 631,516  ширхэг хувьцаа  арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 11 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа байна. Үүнээс "Хөсөг трейд" ХК (HSG +14.99%) болон "Ард Даатгал" ХК (AIC +4.31%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан гурил тэжээл" ХК (DAR -14.39%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.22%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр багцын арилжаагаар Адуун чулуун ХК-ийн нийт 568,449 ширхэг үнэт цаас 600,282,144 төгрөгөөр арилжигдсан байна.

"TOP 20" индекс 0.55 хувиар буурч, 16006.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,415,250,886,386.64 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ