• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

47911.16

( -49.9 -0.1% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 47911.16 -49.9
MSE A Индекс 18218.05 -82.77
MSE B Индекс 15370.41 124.02

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 01-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-10-01 17:40:38

Энэ өдөр нийт 7,229,780,712 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА НЭЭХ ЦАГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛОГДЛОО

2024-10-01 09:35:41

Арилжааг эхлүүлэх цагийг нэг цагийн өмнө мэдэгдэх болно.

09-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-09-30 16:26:27

Энэ өдөр нийт 16,681,017,150 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН 90 ОРЧИМ ХУВЬ НЬ ОНЛАЙНААР АРИЛЖААНД ОРОЛЦОЖ БАЙНА

2021-02-18 18:33:15

Монголын хөрөнгийн зах зээлд олон улсын жишигт нийцсэн Миллениум Ай Ти цогц систем 2012 онд нэвтэрснээр хөрөнгө оруулагчид гар утас, компьютер, таблет гэх мэт дурын цахим төхөөрөмж ашиглан онлайнаар арилжаанд шууд оролцох боломжтой болсон бөгөөд жил ирэх тусам онлайнаар арилжаанд оролцогчдын тоо эрчимтэй нэмэгдэж байна.

Тухайлбал, 2019 онд Монголын хөрөнгийн биржийн арилжаанд оролцож буй хөрөнгө оруулагчдын 33 хувь, 2020 онд 70 хувь нь онлайнаар оролцож байсан бол 2021 оны 2 дугаар сарын байдлаар Монголын хөрөнгийн биржийн арилжаанд өдөрт дунджаар 2500 орчим иргэн, ААН оролцож байгаагийн 85-90 хувь нь МХБ-ийн гишүүн үнэт цаасны 9 компаниар зуучлуулан онлайнаар арилжаанд оролцож байна. 

Ийнхүү Ковид-19 цар тахлын улмаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед иргэд, аж ахуй нэгжүүд цахим хэрэглээнд шилжиж, үнэт цаасны арилжаанд оролцож байгаа нь цаашид хөрөнгийн зах зээл тэлэх, хөгжих явцад эергээр нөлөөлж, иргэдийн идэвх оролцоо, сонирхол нэмэгдэх чухал хөшүүрэг болж байна.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ