Индекс | Нэгж | Өөрчлөлт |
---|---|---|
Top 20 Индекс | 49554.98 | 2.15 |
MSE A Индекс | 18090.44 | -18.67 |
MSE B Индекс | 14726.57 | 103.85 |
Өдөрлөгт Санхүүгийн зохицуулах хороо, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, "Голомт капитал" ҮЦК" ХХК, "ТиДиБи секьюритис ҮЦК" ХХК, "Өлзий энд Ко ҮЦК" ХХК, "Апекс капитал ҮЦК" ХХК, "Үнэт секьюритис ҮЦК" ХХК, "Новел инвестмент ҮЦК" ХХК, "Эс Жи Инвестменд энд Секьюритис ҮЦК" ХХК-иуд оролцож, 500 орчим иргэдэд хөрөнгө оруулагчдад үнэт цаасны зах зээлийн цогц мэдээлэл хүргэсэн юм.
Энэ өдөр нийт 5,795,112,519 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.
Засгийн газрын хямдруулалттай, купонтой дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагт www.bond.mse.mn системээр дамжуулан зохион байгуулах ба хөрөнгө оруулагч та бүхэн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан оролцоно уу.
"АПУ" ХК-ийн нийт гаргасан 742,877,000 ширхэг хувьцааг тус компанид нэгдэж буй "Эвэргрийн инвестмент" ХХК-ийн хөрөнгөд ногдох 321,304,553 ширхэг энгийн хувьцаагаар нэмэгдүүлэн нийт 1,064,181,553 ширхэг хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн байна.
“Даваанбулаг” ХК-ийн өрийг хувьцаагаар солих зорилгоор хаалттай хүрээнд санал болгон гаргаж буй 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1,788,500 ширхэг хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрч бүртгэлээ.
“Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 52,056 ширхэг хувьцааг 100 хувааж нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 5,205,600 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 191.2 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
МХБ болон СЗХ-ноос хамтарсан ажлын хэсэг байгуулж, үнэт цаасны давхар бүртгэлийн ажиллагааг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг боловсруулан гаргаж баталлаа.
2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 239.7 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн долоо хоногийн арилжаагаар өдөрт дунджаар 664 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.
2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 414.4 сая төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан байна.