• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

“МИК ХОЛДИНГ” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-17 15:40:15

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1-р ангилалд бүртгэлтэй “МИК Холдинг” ХК-ийн Бизнес, хөгжил хариуцсан дэд захирал Ц.Батбаяр 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ олон нийтэд танилцууллаа. Тайлант хугацаанд:

  • Нийт активын хэмжээ 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 4,954.7 тэрбум төгрөгт хүрч, тайлант хугацаанд 184.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого, 142.2 тэрбум төгрөгийн хүүгийн зардалтай ажиллалаа.

  • Нийт хөрөнгийн өгөөж 1.8%-ийн үзүүлэлттэй байгаа ба өөрийн хөрөнгийн өгөөж  233.0%-ийн үзүүлэлттэй гарсан нь татварын дараах цэвэр ашиг өссөнтэй холбоотой. Мөн оны  эхэн  үетэй  харьцуулахад  нийт активын хэмжээ 8.8%-иар, нийт багцын хэмжээ 5.2%-иар өссөн байна.

  • Өөрийн хөрөнгө нийт хөрөнгийн 0.8%, ИЗББ нийт хөрөнгийн 81.4%, “Бөртэ” бонд болон шинээр гаргасан “МИК” бондуудын  хэмжээ нийт хөрөнгийн 16.1%-ийг тус тус бүрдүүлж байна.

  • Компанийн зах зээлийн үнэлгээ 364.3 тэрбум төгрөгт хүрлээ.

 

Онцлох үйл явдал:

  • "МИК Холдинг” ХК-ийн охин компани "Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “МИК Актив гучин хоёр ТЗК” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 2023 оны 2-р сарын 03-ны өдөр 560 тэрбум төгрөгийн 30 хүртэлх жилийн хугацаатай 6,964 өрхийн ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргаж, айл өрхүүдийг дахин ипотекийн зээл авах боломжийг бүрдүүлсэн.

  • 2021-2023 онуудад нийт 2 их наяд төгрөгийн эх үүсвэрээр орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсний үр дүнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядыг цогц төлөвлөгөө” боловсруулан дунд орлоготой иргэдийг орон сууцны ипотекийн зээлд хамруулах, тэдгээрийг орон сууцжуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн.

  • Филиппиний Орон сууцны ипотекийн санхүүжилтийн үндэсний корпораци (NHMFC), Малайзын Чагамас Бэрхад (Cagamas Berhad) буюу Орон сууцны санхүүжилтийн компани болон Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай тус тус хамтран ажиллах санамж бичиг байгуулсан.

  • “Олон улсын ипотекийн хоёрдогч зах зээлийн холбооны ээлжит хурал”, “Улаанбаатар-Олон улсын форум 2023,” Хөрөнгө оруулагчдад зориулсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн орон сууцны санхүүжилтийн тогтолцоо” уулзалт, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах зэргээр санамж бичгийн хүрээнд идэвхтэй ажилласан.

  • “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК нь олон улсын Комплаенсийн менежментийн ISO 37301:2021 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн санхүүгийн салбарын хамгийн анхны байгууллага боллоо.

  • Өнгөрсөн хугацаанд 103 мянга гаруй айл өрх урт хугацаатай ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ биелүүлсэн төдийгүй банк санхүү, барилга түүний дагалдах салбарууд, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа болон бусад салбарууд, мөн нийгэм, эдийн засагт МИК хувь нэмрээ оруулсаар байх болно.        

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ