• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"МОНГОЛ ХУВЬЦАА ҮЦК" ХХК-ИЙН ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ СЭРГЭЭЛЭЭ

2024-11-22 16:03:33

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 52 тоот тогтоолоор "Монгол хувьцаа ҮЦК" ХХК-ийн гишүүнчлэлийн эрхийг сэргээлээ.

11-Р САРЫН 21-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-21 16:02:50

Энэ өдөр нийт 10,966,664,187 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-21 18:37:45

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн нэгдүгээр ангилалд бүртгэлтэй “Талх Чихэр” ХК-ийн Маркетингийн менежер Б.Амаржаргал 08 дугаар сарын 21-ний өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • Талх Чихэр” ХК нь 2023 оны эхний хагас жилд 59,7 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орлого урьд оны энэ үеэс 15.1 тэрбум төгрөгөөр буюу 25.3%-р өссөн.

  • Татвар төлөх өмнөх ашиг 2,3 тэрбум төгрөг буюу 73,5% өссөн бол цэвэр ашиг 2,1 тэрбум төгрөг буюу 75,5% өссөн.

  • Улсын төсөвт 584,7 сая төгрөг буюу 58,3% орлогын албан татвар төвлөрүүлсэн.

Онцлох үйл явдал:

  • FSSC 22000 – Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын иж бүрэн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүл, сертификат авсан.

  • ISO 45001:2018 стандартын баталгаажуулалт, аудит хийлгэнэ.

  • Ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин нөхцөлийг сайжруулан, мэргэжлийн байгууллагаар Хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэж, холбогдох төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • 2023 оны 05-р сарын 20-ноос 29-ний хооронд 12 хүний бүрэлдэхүүнтэй Шанхайн үзэсгэлэн “Bakery China”-д оролцож, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, тоног төхөөрөмж, өнөөгийн чиг хандлага, түүхий эдийн чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний шинэлэг байдлыг алдагдуулахгүй сав баглаа боодлыг судалж, энэхүү чиглэлийн ханган нийлүүлэгч байгууллагуудтай гэрээ хийж, хамтран ажиллахаар боллоо.

  • Итали, БНХАУ-ын дэвшилтэт тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг байгууллагуудтай хамтарч, туршилт судалгаа хийн, тоног төхөөрөмжийн шинэчлэлт сайжруулалтын ажлыг гүйцэтгэв.

  • Төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхийн тулд Итали улсын Риминий хотод “Siger”- үзэсгэлэнд 2022.01-01/31-нд 9 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, Cepi ,Costal, Beor, Daxher зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан, сургалтад хамрагдаж Costal , Beor–р байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээр, тоног төхөөрөмжийн захиалга хийгдсэн.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ