• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

49379.33

( -287.02 -0.58% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 49379.33 -287.02
MSE A Индекс 19122.38 12.74
MSE B Индекс 14910.35 -37.69

Мэдээ мэдээлэл

11-Р САРЫН 19-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-19 16:03:56

Энэ өдөр нийт 3,994,024,658 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

11-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-18 17:24:44

Энэ өдөр нийт 77,487,862,908 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦААГ ЭРГҮҮЛЭН ХУДАЛДАН АВАХЫГ ШААРДАХ ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

2024-11-18 15:05:27

Тус компани өөрийн нэгж хувьцааг 118.08 төгрөгөөр худалдан авах санал гаргалаа.

Мэдээ мэдээлэл

“ХУДАЛДАА, ХӨГЖЛИЙН БАНК” ХК 2023 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЛАА

2023-08-22 16:26:06

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн 1 дүгээр ангилалд бүртгэлтэй “Худалдаа, Хөгжлийн Банк” ХК-ийн Гүйцэтгэх захирал О.Орхон 08 дугаар сарын 22-ны өдөр 2023 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн үр дүнгээ танилцууллаа.

Тайлант хугацаанд:

  • 2023 оны эхний хагас жилд банкны актив 9.8 их наяд төгрөг, зээлийн багц 4.8 их наяд төгрөг, харилцагчдын харилцах, хадгаламж 6.8 их наяд төгрөгт тус тус хүрлээ. Эдгээр нь 2022 оны эцсийн дүнтэй харьцуулахад харгалзан 1%, 5%, болон 10%-р өссөн үзүүлэлт юм.

  • Түүнчлэн банк 92.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд активын өгөөж (ROA) 1.9%, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 14.7%-тай тус тус гарлаа. Мөн нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 16.7%, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 40.9%-тай болсон байна.

Онцлох үйл ажиллагаа:

  • “Бритто” экосистемийг амжилттай цогцлоож, “Хуримтлалтай Монгол” аяныг үргэлжлүүлж байна. 2023 оны I улирлын байдлаар VISA картын зах зээлд эзлэх хувь 2021 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдэж 28% болсон. “Хуримтлалтай Монгол” аянд шинээр хамрагдсан харилцагчдын тоо өмнөх 2 жилийн дундажтай харьцуулахад 2 дахин өссөн.

  • Бид байгууллага, жижиг, дунд бизнес эрхлэгч, иргэд харилцагчдадаа зориулан 12 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр нэвтрүүлж, тайлант хугацаанд шинэ харилцагчийн тоо өмнөх 3 жилийн дундажтай харьцуулахад 14%-иар нэмэгдлээ.

  • Ажилтнуудын цалинг 25 хүртэлх хувиар нэмэгдүүллээ.

  • Суурь бүртгэлийн “Temenos Transact 24” систем, Дижитал банкны “Temenos Infinity” платформ шийдлүүдийг нэвтрүүлж байгаа ба 2023 оны 6-р сард “API Gateway Management Platform”-г амжилттай нэвтрүүллээ.

  • Цалингийн зээл олголтын 64%-ийг цахимаар шийдвэрлэхээс гадна цахим болон биет сувгийн гүйлгээний харьцаа 97:3-тай гарлаа.

  • “#ISO23592 аз жаргалтай үйлчлүүлэгч буюу хүлээлтээс давсан үйлчилгээ” болон “ISO9001:2015 чанарын менежментийн тогтолцоо буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үргэлж дээшлүүлэх” олон улсын стандартуудыг нэвтрүүллээ.

  • ХХБ 2023 оны 5-р сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болж, тус оны 7-дугаар сарын 7-ны өдөр Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зохион байгууллаа.

  • “Тогтвортой санхүүгийн долоо хоног 2023 – Ногоон санхүүгийн олон улсын манлайллын хөтөлбөр (GFLP)”-ийг хамтран зохион байгууллаа.

  • Монгол Улсад анх удаа худалдааны санхүүжилтийн форумыг зохион байгууллаа.

  • Монгол Улсаас анх удаа Дэлхийн Эдийн Засгийн Форум (WEF)-ын албан ёсны түнш боллоо.

  • Bank of China-тай стратегийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

  • Монгол Улс саарал жагсаалтад орсноос хойш АНУ-ын банканд ам.долларын ностро данс нээх анхны арилжааны банк болох болзлоо хангалаа.

Дэлгэрэнгүй тайлантай энд дарж танилцана уу.

Шууд дамжуулалтыг эндээс хүлээн авч үзнэ үү.

 

 

            МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​​​​​​