• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48937.02

( 197.99 0.41% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48937.02 197.99
MSE A Индекс 18035.36 0
MSE B Индекс 14443.74 0

Мэдээ мэдээлэл

ЗГДҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

2025-04-30 17:35:28

Өнөөдөр (2025 оны 4 дүгээр сарын 30) Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаар 52 долоо хоног болон 3 жилийн хугацаатай

04-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-30 17:03:56

Энэ өдөр нийт 3,743,859,851 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

04-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-04-29 17:41:03

Энэ өдөр нийт 14,130,147,905 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНЛОЖИСТИКС ХОЛДИНГ” ХХК-ИЙН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА НИЙЛҮҮЛЭЛТЭЭСЭЭ ДАВЖ ХААГДЛАА

2023-09-18 12:05:57

Санхүүгийн Зохицуулах Хорооны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 213 тоот тогтоол, Монголын Хөрөнгийн Биржийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/101 тоот тушаалын дагуу бүртгэгдсэн “Монложистикс Холдинг” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй нэг бүр нь 185 төгрөгийн үнэ бүхий 59,378,822 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд МХБ-ээр дамжуулан хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

Тус компани нийт хувьцааныхаа 15% буюу 59,378,822 ширхэг хувьцааг, нэг бүрийг нь 185 төгрөгөөр, 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 30 хувийг олон нийтэд санал болгож, нийт 10.98 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр танилцуулсан.

Анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 1,271 хөрөнгө оруулагчаас 61,204,882 ширхэг буюу 11,322,903,170 төгрөгийн үнийн дүн бүхий 1,307 захиалга ирүүлсэн бөгөөд үнэт цаасны танилцуулга, андеррайтерийн компаниас ирүүлсэн хуваарилалтын төлөвлөгөөний дагуу стратегийн хөрөнгө оруулагчдын захиалга болон олон нийтээс ирүүлсэн 500 ширхэг хүртэлх хувьцааны захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн үнийн дүнг 92.5 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр хуваарилалтыг хийлээ. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ