• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

"СИМПЛ II БОНД"-ЫН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА АМЖИЛТТАЙ ХААГДЛАА

2023-10-13 10:50:24

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/182 тоот тушаалаар бүртгэгдсэн “Ашид капитал ББСБ” ХХК-ийн 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, 12 сарын хугацаатай, жилийн 17.5 хувийн хүүтэй, нийт 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 150,000 ширхэг өрийн хэрэгслийг Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 459 тоот тогтоолоор бүртгэж, нийтэд санал болгон арилжаалахыг зөвшөөрсөн. 

Тус өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, арилжааг амжилттай зохион байгууллаа.

“Симпл II бонд”-ын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажилласан байгаа бөгөөд арилжааны системд 15 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 150,000 ширхэг өрийн хэрэгслийг худалдан авахаар нийт 156 хөрөнгө оруулагчийн 158 захиалга бүртгэгдэж, арилжаа амжилттай хаагдлаа.

Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ