• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

10-Р САРЫН 18-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2023-10-18 15:21:30

2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 176,684,753 төгрөгийн үнийн дүн бүхий 718,967 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жидакс ХК (SOH +15.00%), Бэрх Уул ХК (BEU +14.65%), Монложистикс Холдинг ХК (MLG +8.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Багануур ХК (BAN -14.90%), Өндөрхаан ХК (ONH -14.74%), Дархан гурил тэжээл ХК (DAR -14.67%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын сангийн  799 ширхэг нэгж эрх 389,790 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 81 ширхэг бонд 8,089,800 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд 2,403,847 ширхэг үнэт цаас 500,000,176 төгрөгөөр,

  • “Энержи Ресурс” ХХК-ийн 2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 17,408,000 юань буюу 8,214,312,960 төгрөгөөр,

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын 2 багц 6000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 588,000 ам.доллар буюу 2,029,499,640 төгрөгөөр,

  • Монголросцветмет” ТӨҮГ-ын 7 багц 21,000 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 2,058,000 ам.доллар буюу 7,103,248,740 төгрөгөөр,

  • “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн 2 багц 6,800 тонн 58% -ийн агууламжтай төмрийн баяжмал 499,800 ам.доллар буюу 1,725,074,694 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 19,757,300,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.25% хувиар буурч, 34,739.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,255,669,258,229 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ