• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48859.56

( 454.64 0.94% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48859.56 454.64
MSE A Индекс 17569.92 83.5
MSE B Индекс 14233.33 124.8

Мэдээ мэдээлэл

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2025-06-27 17:58:52

Хүсэлт хүлээн авах хугацаа 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг дуустал. Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

06-Р САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-06-27 15:13:33

Энэ өдөр нийт 10,117,784,528 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа 

"МАНДАЛ ДААТГАЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ 5 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ БУЮУ 31,215,080 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА

2025-06-27 12:06:29

Тус компани 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 71.00-84.52 төгрөгийн ханшийн хүрээнд нийт хувьцааны 5 хувьтай тэнцэх буюу 31,215,080 ширхэг хувьцааг эргүүлэн худалдан авсан байна.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙНЭ

2023-12-12 17:25:55

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналтын зөвлөл 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаагаа тогтмол, тасралтгүй явуулж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд хувьцаа эзэмшигчдээс ирсэн санал хүсэлттэй танилцаж, холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд санал, дүгнэлт, зөвлөмж гарган “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн удирдлага, Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлэн ажиллаж байна.

Бид энэхүү уулзалтаар Хяналтын зөвлөлийн чиг, үүрэг, 2023 оны үйл ажиллагааны тайланг тус тус танилцуулж, хувьцаа эзэмшигчдийн төлөөллөөс санал, хүсэлт хүлээн авах болно.

Уулзалт 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн байранд зохион байгуулагдах ба уулзалтын цагийг бүртгүүлсэн эхний 20 хувьцаа эзэмшигчтэй утсаар холбогдон мэдэгдэх болно.

Анхаарах зүйл: Уулзалтад оролцохдоо “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувьцаа эзэмшигч болохоо нотлон, хувьцааны дансаа шалгуулж нэвтрэнэ.

Эрхэм хувьцаа эзэмшигч та энд дарж бүртгүүлнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ